Утас: 9006-1219
Close

System Error

 
Close

Posted on my Facebook wall

Мэдээ

Нийтийн тээврийн хөгжил
No. 3612016-04-22 06:58:06

Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэх ажлын хүрээнд зарлагдсан дунд багтаамжийн автобусны тендерт шалгарсан 2015 оны шинэ загварын Hyundai брэндийн County загварын автобуснууд их хотын маань хөгжилд өнгө нэмэн хэрэглэгч үйлчлүүлэгчдээ тээвэрлэн хэдийнээ жилийн нүүрийг үзжээ.

  2016-04-22-county01  

“Монгол орны цаг агаар, дэд бүтэц, нийтийн тээврийн үйлчилгээний онцлогт тусгайлан зориулж үйлдвэрлэгдсэн олон улсын стандартын дагуу зорчигч болон жолоочийн аюулгүй байдал, тав тухыг бүрэн хангах дунд багтаамжийн автобуснуудаар нийтийн тээврийн парк шинэчлэл хийгдэж байгаад үйлчлүүлэгч хүн бүр ам сайтайгаар ярилцсаар байгаа билээ. 2016-04-22-county4

Зураг 2 Хүлээлгэн өгөхөд бэлэн болсон HYUNDAI COUNTY автобуснууд

Эдгээр Hyundai брэндийн County автобус нь Евро 3 стандартын хөдөлгүүртэй бөгөөд манай орны дэд бүтэц, авто замын онцлог болон зорчигчийн багтаамжаас шалтгаалан тээврийн хэрэгслийн үндсэн рамын чанарт сөргөөр нөлөөлдөг тул уг автобусыг үйлдвэрлэхдээ энэ асуудлаас сэргийлэн нэмэлт рам суурилуулж өгсөнөөр илүү бат бөх, тав тухтай болж ашиглалтын хугацаа бодитоор уртсаж байгаа юм. Өвлийн улиралд нийтийн тээврийн хэрэгсэлийн цонх цантаж зорчигчийн харах хэсэг болон хөдөлгөөний аюулгүй байдалд ноцтой аюул учруулах эрсдлийг бүрдүүлж байдаг тул нэмэлтээр вакумжуулсан шил суурилуулж өгсөн. Мөн зорчигчийн хэсэгт иж бүрэн агааржуулалтын систем суурилуулсанаар өвөл зуны аль ч улиралд зорчигчдын тав тухыг хангаж чадна. Хамгийн гол нь манай нийтийн тээврийн хэрэгслүүдэд байхгүй нэгэн шинэ зүйл нь тулгуур эрхтэний хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орц гарцын тавцанг бүрдүүлж өгсөнөөрөө онцлогтой юм.

  2016-04-22-county5    

Эдгээр Hyundai брэндийн County автобусыг хүлээлгэн өгсөн Хьюндай Моторс Монгол ХХК нь дэлхийн топ автомашин үйлдвэрлэгчдийн нэг “HYUNDAI MOTOR” компанийн монгол дахь албан ёсны дистрибьютор бөгөөд Монгол орны эрс тэс уур амьсгал, нөхцөл байдалд тусгайлан тохируулж сайжруулсан бага, дунд, том оврын ачааны автомашин, эдгээр автомашин дээр суурилсан тоноглол бүхий төрөл бүрийн тусгай зориулалтын автомашин, хот доторхи болон хот хоорондын бүх төрлийн нийтийн тээврийн автобусыг худалдаалахын зэрэгцээ борлуулалтын дараах засвар үйлчилгээг үзүүлэх , чанартай баталгаатай сэлбэг хэрэгслээр ханган нийлүүлэх, жолооч засварчдыг сургаж бэлтгэх, тэдгээрийг мэргэшүүлэх, сертификаттай сургалт явуулах зэрэг онцгой эрхтэй албан ёсны төлөөлөгч компани юм.

  2016-04-22-county6