Утас: 9006-1219
Close

System Error

 
Close

Posted on my Facebook wall

Мэдээ

2016 HYUNDAI HANNOVER MOTOR SHOW
No. 3942016-10-20 07:26:32
hannover1

/Ноён Markus Schrick/Герман дах хьюндай моторсын ТУЗ-ын гишүүн, /Ноён Seong Kwon Han/Автомашины худалдааны хэлтсийн дарга /Ноён Yong Seo Hwang/  Автомашины худалдааны хэлтсийн судалгаа хөгжүүлэлтийн албаны дарга /Ноён Incheol Lee/Автомашины худалдаа экспортын хэлтсийн дарга

Хьюндай Брэнд нь Германы Hannover –т зохиогдсон 66 дах удаагийн олон улсын автомашины үзэсгэлэнд амжилттай оролцлоо. 9 сарын 21 нд нээгдсэн үзэсгэлэн нь дэлхий дээрх хамгийн том автомашины худалдааны үзэсгэлэн юм. Автомашинуудаа Europe-д таниулахын тулд Хьюндай  брэнд  6 төрлийн автомашинаар (H350 Fuel Cell concept, 2. H350s, 1. Mighty, 1. Xcientболон 1. H-1.) энэхүү үзэсгэлэнд оролцсон байна.

hannover2 hannover3

H350 болох хагас ачааны автомашин нь Европын үйлчлүүлэгчдийн дээд зэргийн анхаарлыг татахуйц бүтээгдэхүүн болсон нь энэ удаагийн үзэсгэлэнгээр харагдаж байлаа.

hannover4

Хьюндай нь мөн H350 Fuel Cell Concept, устөрөгчийн шатахуунаар ажилладаг цахилгаан хөдөлгүүртэй машинаа танилцуулжээ.  Энэ нь автомашины салбарт ногоон технологийг нэвтрүүлж буй Хьюндай-ийн үйл хэргийн бодит тусгал юм.

Хьюндай мөн Mightyхэмээх сүүлийн 28 жилийн турш шинэчлэгдэн сайжруулж ирсэн дунд оврын тээврийн хэрэгслээ танилцуулсан ба үзэсгэлэн зохион байгуулагчид энэхүү автомашиныг Европт амжилт олно гэдэгт итгэл төгс байгаа билээ.

/Ноён Seong Kwon Han/Хэвлэлийн бага хурлын үеэр Хьюндай брэндийн жижиг оврын суудлын тэргээс эхлээд том оврын ачааны автомашин хүртэлх бүх төрлийн автомашин үйлдвэрлэдэг үйлдвэрлэгч юм хэмээн цохон тэмдэглэжээ. Мөн Хьюндай моторс нь зөвхөн зорчигч суудлын тээврийн хэрэгслийн зах зээлд тэргүүлэгч бус дунд оврын автомашины зах зээлд ч мөн адил бусад дэлхийн брэндүүдтэй өрсөлдөхуйц болохын төлөө ажилллаж байна.

Саяхан дэлхийн 130 гаруй оронд үйл ажиллагаагаа нэвтрүүлж эхэлсэн бөгөөд Хьюндай мотор нь Европын үйлчлүүлэгчдэд хүрэх, европт бүтээгдэхүүнээ түгээх, борлуулалтын тоо хэмжээгээ нэмэхээр бэлдэж байна.