Утас: 9006-1219
Close

System Error

 
Close

Posted on my Facebook wall

Мэдээ

Эквадорийн газар хөдлөлтийн дараах Хьюндайн хүмүүнлэгийн үйл ажиллагаа
No. 4042016-10-28 05:17:15
equador1

2016 оны 4/26 ны өдөр, 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт Эквадорын газар нутгийг дайрч  олон арван мянган хүнд тусламж хэрэгтэй болоод зогсохгүй  600 гаруй хүн амиа алдсан байна.

Эдгээр хүмүүст туслаж энэхүү аймшигт байгалын гамшигаас хотоо дахин сэргээхийн тулд олон тооны хүмүүс болон  байгууллагууд, холбоод, засгийн газар оролцожээ. Эдгээрийн нэг нь “Neo Hyundai”, “Hyundai truck and bus”эквадор дах албан ёсны төлөөлөгч нар Techo-(латин америкийн ядууст тусалдаг ашгийн төлөөх бус байгууллага)-тай хамтран хүмүүнлэгийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Techoнь нийгмийг хамарсан үйл ажиллагаагаараа дамжуулан ядууралтай тэмцдэг дэлхийн томоохон байгууллага юм.

2016/9/15 ны өдөр, Guayaquil хотод, “Neo Hyundai”нь газар хөдлөлтөнд нэрвэгдсэн Эквадорын далайн эрэг орчмын бүс нутагт хорогдох байр барихад зориулж 70,000 ам.доллар хандивласан байна. Энэхүү арга хэмжээнд тус байгууллагын 43 сайн дурын ажилтан оролцсон байна. Эдгээр сайн дурын ажилчид 7 хоногийн турш тэндээ байрласан бөгөөд энэ хугацаандаа газар хөдлөлтийн улмаас орон гэргүй болсон айлуудад зориулж 25 ш байшин барьж өгсөн байна. Энэхүү үйл ажиллагаагаар Хьюндай нь зөвхөн байшин барьж туслах биш өөрийн брэндийн эерэг хандлагыг бий болгосон байна.

equador2

equador4 equador3