Туркменистан: Ази тивд зохион байгуулагдах “Цэргийн сургуулилт 2017” үйл ажиллагааг дэмжих эхний ээлжийн автобуснууд бүгд найрамдах солонгос улсаас хөдөллөө.
Туркменистан улсад зохион байгуулагдах Ази тивийн 5 дах удаагийн цэргийн сургуулилтанд зориулж Хьюндай Мотор Компани 500 ширхэг “Super Aero City” автобусыг нийлүүлэхээ мэдэгдэж байсан билээ. Энэ нь солонгос улсын хувьд хамгийн том хэмжээний автобус гадаад улс руу экспортлох гэрээ болсон юм.
Мөн Солонгос Улсын Засгийн Газрын хэрэгжүүлсэн “Улс хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд Монгол Улсад нйилүүлэгдсэн 43ш Хьюндай “Universe” брэндийн автобусны экспорт ч дээгүүр байранд орж байна.
Одоогоор Туркменистан улсруу 80ш эхний ээлжийн автобус нийлүүлэгдсэн бөгөөд 2017 оны 11 сар хүртэл нийлүүлэгдэж төлөвлөгөөтэй байна.Тухайн орны цаг агаар, засгийн газрын тавьж буй шаардлагыг хангахын тулд үйлдвэрлэгдсэн автобуснууд дээр дахин олон тооны тоноглолын үйлчилгээ хийгдсэн байна. Жишээ нь: Нэмэлт агаар нэвтрүүлэх цонх нь Туркменистаны халуун уур амьсгалд зориулагдсан байна. Хьюндай 2009 онд 490ш, 2012 онд, 200ш автобус Туркменистан улсын албан ёсны дистрибьюторт нийлүүлж байсан байна.