Утас: 9006-1219
Close

System Error

 
Close

Posted on my Facebook wall

Мэдээ

Хьюндай Алжир улсад албан ёсоор худалдаагаа эрхэлж эхэллээ.
No. 4522016-12-10 04:00:39

Бид өмнө нь 2016 оны 6 сард Алжирийн Ватна хотод Хьюндай Truck&Bus –н барилгын нээлтийн үйл ажиллагааны талаар мэдээллэж байсан билээ. Тус байгууламжыг барихад 6 сарын хугацаа мөн 63 сая ам.долларын хөрөнгө зарцуулсан бөгөөд одоогоор өдөр тутмынхаа хэвийн үйл ажиллагааг явуулж эхлээд байна. Хьюндай Truck&Bus- н албан ёсны нээлтийн ажиллагаа Алжир улсын нийслэл Алжир хотод 10 дугаар сарын 13ны өдөр зохион байгуулагдсан.

Global Motors Industry нь 2016 оны 6 дугаар сард Хьюндайтай албан ёсны төлөөлөгчийн газрын гэрээ байгуулсан бөгөөд 2016 оны 12 дугаар сар хүртэл өөрсдийн үйл ажиллагааны чиглэлийг нэвтрүүлэхээр зэхжээ. Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан Global Motors Industry нь Алжир улсад идэвхитэй борлуулалтын бодлого баримтлан ажиллах юм байна.
Жишээлбэл: Өрсөлдөгч байгууллагууд удаан хугацааны баталгаа олгодоггүй бөгөөд Хьюндай нь 5 жилийн автомашины гүйлт харгалзахгүй баталгаа олгох бөгөөд энэ нь борлуулалтын онцгой бодлогынх нь нэг байх юм. Хьюндай болон Global Motors Industry нь Африк тивийн гол зах зээл, Алжир улсын зах зээлийн тэргүүлэгч болох бодлоготой байгаа бөгөөд 2017 онд 6000 ширхэг автомашин борлуулахын төлөө чармайлт гарган ажиллаж байна.