Утас: 9006-1219
Close

System Error

 
Close

Posted on my Facebook wall

Мэдээ

Хьюндайгийн үйлчлүүлэгчдийн чуулга уулзалтын урилга
No. 4642016-12-12 05:21:25
HMC: Дэлхийн өнцөг булан бүр дэх Хьюндайгийн үйлчлүүлэгчдийн талархлын бэлэг болсон чуулга уулзалтын урилга.

Үнэнч хэрэглэгчид бол Truck&Bus үйлдвэрлэгчдэд маш чухал, учир нь энэ нь урт хугацааны хувьд үйлчлүүлэгчдийн дахин худалдан авах шийдвэртэй холбоотой байдаг билээ. Иймээс Хьюндай нь 10 дугаар сард талархалын бэлэг болгож дэлхийн өнцөг булан бүр дэх Хьюндай Truck&Bus-н гол хэрэглэгчидээ урьсан байна. Чуулга уулзалт нь хэд хэдэн Хьюндайгийн байршилтай танилцах, солонгос улсын соёлыг таниулах, эрүүл мэндийн үзлэг зэрэг хэд хэдэн үйл ажиллагааг багтаасан 4-н өдрийн хөтөлбөр бөгөөд Эрүүл мэнд болон аз жаргал сэдвийн хүрээнд бэлтгэгдсэн байна.

Нийт 65 хэрэглэгч энэхүү чуулга уулзалтанд хамрагдсан билээ. Эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд бүтэн эрүүл мэндийн үзлэг оношилгоо мөн зочид буудлын халуун рашаан сувилал зэрэг үйлчилгээнүүд багтсан бөгөөд зочид нь Хьюндай группын ажилчидад зориулан бүтээгдсэн хамгийн өндөр зэрэглэлийн боловсрол олгодог Hyundai Mabuk хотхонд зочилсон байна. Түүнчлэн зочид маань Namyang R&D төвд зочилсон бөгөөд энэдээ туршилтын жолоодлогыг хийсэн нь зочдод Hyundai Truck&Bus авто хүлгүүдийг ойлгоход улам дөхөм болж чаджээ. Эцэст нь солонгос улсын соёлоос суралцуулах хөтөлбөр нь олон улсын зочдыг Хьюндай анх үүсгэн байгуулагдсан Солонгос улсыг таниж мэдэхэд ихээхэн хувь нэмрээ оруулжээ.