Утас: 9006-1219
Close

System Error

 
Close

Posted on my Facebook wall
HOME Бидний тухай Танилцуулга

Хьюндай Моторс Монгол ХКК

Танилцуулга

Хьюндай Моторс Монгол ХКК

Хьюндай Моторс Монгол компани нь Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай дэлхийн топ авто машин үйлдвэрлэгч Хьюндай Моторс компанийн албан ёсны 3S зэрэглэлийн дистрибьютaр бөгөөд бага, дунд, том оврын ачааны автомашин, эдгээр автомашин дээр суурилан тоноглосон төрөл бүрийн тусгай зориулалтын машин, энгийнээс дээд ангилал хүртэл автобус худалдаалах, баталгаат хугацааны болон түүний дараахь засвар үйлчилгээг үзүүлэх,сэлбэг нийлүүлэх, жолооч засварчдийг бэлтгэх мэргэшүүлэх сертификаттай сургалт явуулах онцгой эрхтэй албан ёсны төлөөлөгч юм.

Уул уурхайн салбар, ачаа тээвэр, ачаа хүргэлт, бөөний худалдааны төв гэх мэтчилэн төрөл бүрийн бизнес, ажил үйлчилгээний салбар хурдацтай хөгжиж, машин техникийн хэрэгцээ тэр тусмаа ачааны автомашин, автобус, тусгай зориулалтын автомашины хэрэгцээ бүх л салбарт нэмэгдэж байгаа өнөө үед таны хэрэгцээг бүрэн хангах, Монгол орны нөхцөлд тусгайлан тохируулсан төрөл бүрийн жижиг, дунд, хүнд даацын ачааны автомашин, тусгай зориулалтын автомашин (өөрөө буулгагч, цемент зуурмаг тээвэрлэгч, хүнд даацын чирэгчүүд, ус, сүү, түлш тээвэрлэгч машинууд, эмнэлгийн, галын, хогны, усалгааны гэх мэт ) хот хоорондын, нийтийн тээврийн, дээд зэрэглэлийн автобус тэдгээрийн сэлбэг хэрэгсэл зэргийг зах зээлийн өрсөлдөхүйц үнэ, дэлхийн стандартад нийцсэн өндөр чанартайгаар, хурдан хугацаанд үйлдвэрээс шууд нийлүүлж, худалдан борлуулах үйлчилгээг үзүүлж байна.