Утас: 9006-1219
Close

System Error

 
Close

Posted on my Facebook wall
HOME Үйлчилгээ Засвар үйлчилгээ

Засвар Үйлчилгээ

Засвар Үйлчилгээ

АВТО ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

“Хьюндай Моторс Монгол” ХХК нь харилцагчдынхаа сэтгэл ханамжийг өндөр байлгахын тулд өөрийн бие даасан авто засвар, үйлчилгээний төв болох “Хьюндай Киа сервис”-ийг байгуулан өдгөө 4 дэх жилийн нүүрийг үзэн ажиллаж байгаа билээ. Энэхүү засварын төв нь хамгийн сүүлийн үеийн Powerrex-н төхөөрөмжүүдээр тоноглогдсон бөгөөд “Хьюндай” болон “Киа” брэндийн автомашиныг засаж янзлах зориулалттай стандартын шаардлага хангасан жишиг засварын төв юм. “Hyundai” болон “Kia” брэндийн автомашинууд болон бусад бүх төрлийн(суудлын ба том оврын) автомашинд техникийн үзлэг оношлогоо засвар үйлчилгээг түргэн шуурхай чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхээс гадна хотын алслагдсан дүүрэг, бусад томоохон суурин газар, аймгийн төвд дуудлагаар явуулын засвар үйлчилгээний баг очиж үйлчилж байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Хьюндай Киа сервис” төв нь “Киа моторс монгол”, “Хьюндай моторс монгол” компаниар дамжин зах зээл дээр гарсан автомашинуудын баталгаат засвар үйлчилгээг цаг хугацаанд нь үйлчилгээний үнэ төлбөргүйгээр, түргэн шуурхай техникийн үйлчилгээг үзүүлэх, гарсан эвдрэлийг богино хугацаанд оношилж, засварладагаараа хэрэглэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авч буй юм.

Нэмж дурьдахад, энэхүү засварын төв маань хөдөлгүүр, агрегат засвар, баталгаат хугацаанд гарах эвдрэл гэмтэл болон үйлчилгээнүүдийг хийж үйлчилэхийн сацуу Солонгос улсаас авчирсан оргиналь сэлбэгийг дэлгүүрээр дамжуулан худалдан борлуулж байна.

Манай засварын төв нь:

1. Бүх төрлийн тос тосолгооны материал солих тоног төхөөрөмж /механик болон автомат коробка тос болон тормозны шингэн, рулийн гидрийн шингэн солих аппарат
2. Компьютер оношилгооны болон засварын багаж тоноглолууд
3. Дугуй задалж угсрах тоноглол, дугуйн балансировка хийх төхөөрөмж
4. Хамгийн сүүлийн үеийн тэнхлэг тохиргооны багаж /компьютер-т/
5. Өргөх, зөөвөрлөх тоноглол /механик, хийн/
6. Бүх төрлийн засварын гар багаж
7. 6тн даацтай өргөх лифт
8. 3н суваг /1урт, 2 богино/
9. Хийн систем зэрэг орчин үеийн автомашинд засварын үйлчилгээ хийх боломжтой багаж төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.

Хүчин чадал:

- Таван автомашин орох ажлын пост
- 1 цагт 5 автомашинд буюу 1 өдрийн ажлын 8 цагт 40-50 автомашинд үйлчлэх чадалтай
- Явуулын засвар үйлчилгээний 2 баг
- Бүх төрлийн оригиналь сэлбэг, эд ангиудыг шууд авх үйлдвэрийн үнээр нийлүүлдэг сэлбэгийн дэлгүүртэй
- Үйлчлүүлэгчийн хүлээлгийн өрөөтэй